Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ
 


Улсын дугаар:
эсвэл Арлын дугаар:

эсвэл Гаалийн мэдүүлгийн дугаар:

   Авто Үйлчилгээний тухай


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг аймаг, орон нутагт зохион байгуулах” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна.

ЗОРИЛГО

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулж, стандартад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд оршино.

АНГИЛАЛ ТОГТООХ АЧ ХОЛБОГДОЛ

Үйлчлүүлэгчдэд
  • Иргэд үйлчлүүлэгчийн эрхийг зөрчигдөхөөс хамгаалах, чанартай, баталгаатай үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шлтгаалан гарах зам тээврийн осол буурч хүний амь нас, эд материалд үзүүлэх хохирол буурна.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах боломжтой болно.

Нийгэмд

  • Холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулснаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал сайжрана.
  • Зориулалтын бус байр талбайд, мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор нийгэмд учирч буй хор нөлөөлөл багасна.
 

 
   Мэдээ, мэдээлэл


Ангилал тогтоолгох байгууллагад тавигдах шаардлага (2017-09-29 10:30)

Ерөнхий шаардлага

  • Нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, эрхлэх ажил үйлчилгээний нэр, төрөл, үйл ажиллагааг тодорхой заасан байх;
  • Эрхлэх ажил, үйлчилгээ нь хүрээлэн буй орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуй, тав тухтай ажиллах орчин нөхцөл бүрдүүлсэн байх;
  • Техникийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээний соёл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар, журам тогтоож мөрдүүлсэн байх;
  • Авто үйлчилгээ эрхлэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламж, зогсоол талбай, технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байна.




Бусад мэдээ >>

   ВИДЕО


Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан
Автотээврийн үндэсний төв
Монгол Орос Хятад гурван улсын хэл дээр дуулсан анхны дуу болох Хөгжлийн зам


Бусад видео >>
 
АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Авто үйлчилгээний байгууллагууд цахимаар мэдээллээ илгээж ангилал тогтоолгох боломжтой боллоо.










 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.