Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

Танилцуулга



ТАНИЛЦУУЛГА Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох үйл ажиллагааг аймаг, орон нутагт зохион байгуулах” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна.

ЗОРИЛГО

Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн нэг системд оруулж, стандартад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд оршино.

Бид цаашид:

  • авто үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд чанарын баталгаат тогтолцоог бий болгох;
  • авто үйлчилгээний байгууллагын мэргэжилтэй ажилтны чадавхийг нэмэгдүүлэх,
  • авто үйлчилгээний байгууллагыг ангилах;
  • чанарын баталгаат сэлбэг хэрэгслийг иргэдэд хүргэх нөхцлийг бүрдүүлэх;
  • тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарсан хог хаягдлыг байгальд ээлтэй байдлаар дахин боловсруулах;

зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

АНГИЛАЛ ТОГТООХ АЧ ХОЛБОГДОЛ

Үйлчлүүлэгчдэд

  • Иргэд үйлчлүүлэгчийн эрхийг зөрчигдөхөөс хамгаалах, чанартай, баталгаатай үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалан гарах зам тээврийн осол буурч хүний амь нас, эд материалд үзүүлэх хохирол буурна.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харах боломжтой болно.

Нийгэмд

  • Холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулснаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал сайжрана.
  • Зориулалтын бус байр талбайд, мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор нийгэмд учирч буй хор нөлөөлөл багасна.

Авто үйлчилгээг үзүүлж буй байгууллага, иргэдэд

  • Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН байгууллагуудын нэр хүнд дээшлэж, ажлын ачаалал, ашиг орлого нэмэгдэх болно.
  • Авто үйлчилгээний салбарт ажиллаж буй ажилчдын мэргэжлийн ур чадвар, ажлын байрны орчин сайжрах болно.
  • Найдвартай, эрсдэлгүй ажлын байраар хангагдах болно.
  • Нэгж тээврийн хэрэгсэл тус бүрийн түүхийг харж болох бөгөөд тухайн тээьрийн хэрэгслийг оношлох, засвар үйлчилгээг хийхэд хялбар болно.
  • Зориулалтын бус байр талбайд мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор ангилалд хамрагдсан байгууллагаар үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо өсч ашиг орлого нэмэгдэнэ.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.