Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

БНХАУ ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ТАРИФТ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОЛОО



Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Сайд нарын уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, хоёр орны зам, тээврийн салбарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэв.

Тухайлбал БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдээд байна.

АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫГ ТОМИЛОВ

Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй автотээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрээн боомтын чиглэлд автотээврийн үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлыг онцгой анхааралдаа авахыг хүссэний дагуу Ли Шаопэн сайд энэхүү асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Б.Энх-Амгалан сайд мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тусгай авто замаар, техникийн шаардлага стандартад нийцсэн авто машинаар, чингэлгээр тээвэрлэх шаардлагатай байгааг, цаашлаад дээрх чиглэлийн тээвэрлэлтэд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ байгааг онцлов.   

Шинээр Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах талаар санал солилцож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дээр дурдсан төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, ажлын хэсгийн ахлагч нарыг томилов.

Цаашид хоёр орны зам, тээврийн яам хооронд хамтын ажиллагааны механизмтай болох шийдэлд хүрч, яамдын газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсгийг мөн байгууллаа.    

ХАЙНАНЬ АРЛЫН САНЬЯ ХОТ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн ба Хятадын тал энэ асуудалд шат дараатай арга хэмжээ авч, сайтар анхаарч ажиллахаа илэрхийллээ.   

Уулзалтын дараа, БНХАУ-ын талаас, Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, ирэх 05 дугаар сарын 03-наас эхлэн энэ оныг дуустал шууд нислэг үйлдэх эрхийг олгоод байна.

 



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.