Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

“НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН ТЭМЦЭЭН”-Д АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО



Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 50 жилийн ойн нэрэмжит “Нийслэлийн нийтийн тээврийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээн”-д Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг тамирчид багийн дүнгээр IV байр эзэллээ.

Тус тэмцээнд нийт 17 байгууллагын баг тамирчид 7 төрөлт тэмцээнд 14 хоногийн турш хүч тамираа сорьсон бөгөөд Автотээврийн үндэсний төвийн эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд 2-р байр, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөг, дартсийн тэмцээнд 3-р байруудыг тус тус эзэлсэн амжилттай оролцлоо.

Багийн нийт дүнгээр Тэнүүн-Огоо ХХК-ийн баг тамирчид тэргүүн байр, Атибус ХХК-ийн баг тамирчид дэд байр, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын баг тамирчид 3-р байр эзэлсэн бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын баг тамирчид 4-р байруудыг тус тус эзэлжээ.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.