Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

И.НЭРГҮЙ: ҮЙЛЧИЛГЭЭГ ЭНГИЙН ОЙЛГОМЖТОЙ БАЙДЛААР ХӨГЖҮҮЛЖ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ...



Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь 2019 оныг “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх жил” болгон зарлаж, үйл ажиллагаануудынхаа чиглэлүүдийг цахимжуулах ажлыг идэвхитэй зохион байгуулснаар "ICT EXPO" үзэсгэлэнд “ШИЛДЭГ ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”-аар шалгарсан билээ. Тус үйлдвэрийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга И.Нэргүйтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн Үндэсний Төвд мэдээлэл технологийн чиглэлээр ямар шинэчлэлтүүд хийгдсэн бэ?

-Бид өнгөрсөн хугацаанд үзүүлж буй үйлчилгээн дээрээ тулгуурлан хэд хэдэн судалгааг хийж нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай чиглэлүүдээ тодорхойлсон. Үүнд: Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, Ачаа тээврийн нэгдсэн систем, Зорчигч тээвэр, Мэргэшсэн жолооч, Авто үйлчилгээ, төлбөр тооцоо, е-сервис, статистик мониторингийн системүүд дээр хөгжүүлэлтээр болон шинээр  хийж гүйцэтгэх шаардлагатайг тодорхойлж хэрэгжүүлэн ажиллаа. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2019 оныг “Ухаалаг тээврийн хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан олон нийтэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх үүднээс цахим программуудыг шат дараатайгаар нэвтрүүлээд байгаа юм. Тухайлбал, “Тээврийн нэгдсэн систем” цахим программ,  тасалбар борлуулах цахим программ, гар утасны аппликэйшн, гэрээт тээврийн ажилтнуудад зориулсан Зорчигч тээврийн бүртгэлийн систем /TTS программ/-ийн гар утасны хувилбарыг нэвтрүүлсэнээс гадна улс, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн жолооч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж замын хөдөлгөөнд оролцож буйд хяналт тавих, зорчигч тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 24 цагийн турш 86021234 дугаарт мессежээр хүлээн авах үйлчилгээ бий болгосон нь олны талархлыг хүлээгээд байгаа. Түүнчлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд оролцож буй тээврийн хэрэгслийн байршил, тухайн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг иргэд, зорчигчид байгууллагын www.transdep.mn/gps  цахим хуудсанд зочилж харах боломжийг бүрдүүлээд байна.

-Энэ салбарын цахимжих хэрэгцээ, шаардлагын тухай?

-Цахимжих хэрэгцээ шаардлагын хувьд хүн хүний ойлголтоор маш олон давуу талууд  бий болно, олон талт мэдээллийн нэгдмэл байдлаар хүргэх, мэдээ мэдээлэл нээлттэй ил тод,  бүтэц орон тоо, төрийн үйлчилгээнд хил хязгаар үгүй болох гээд дурдаад байвал олон давуу талууд бий болох юм. Үүнээс технологийн ачаар бидэнд ямар том давуу тал бий болох вэ гэвэл үйлчилгээнүүдийг нэг дата загварт оруулж байна гэж харах хэрэгтэй. Эндээс гарч ирж байгаа тоон үзүүлэлтэн дээр тулгуурлан ямар бодлого барих, үйлчилгээг хэрхэн сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх цаг үеийн статистик тоон мэдээлэл бодит байдалд тулгуурлан хариу арга хэмжээ авах үүнээс гарах үр дүнд дата анализ хийх чадварт бид бас суралцах шаардлага гарч ирж байна бодож байна.

-Засгийн газраас “E-Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачлаад буй. Цахим Монгол болох ажлыг тууштай хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

- Цахим монгол хөтөлбөрийн хувьд миний бодлоор цаашид төрийн байгууллага хоорондын нэгдмэл мэдээллийн системийг хөгжүүлэх, уламжлалт байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэх, үзүүлж буй үйлчилгээг энгийн ойлгомжтой байдлаар хөгжүүлж, түүнд тохирсон хууль эрх зүйн орчинг бий болгож өгөх шаардлагатай гэж харж байна. Дашрамд дурдахад, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л. Оюун-Эрдэнэ,  Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Дата центр УТҮГ, ЗТХЯ, АТҮТ ТӨҮГ-ийг удирдаж байсан дарга нар болон бодлого тодорхойлогч нартаа энэ үйл хэргийг хөгжихөд онцгой анхаарч суурийг бэлдэж өгч залгамж халааг нь үргэлжлүүлээд явж байгаа нь сайшаалтай ажил гэж харж байна.

-Танай байгууллагаас цаашид мэдээлэл, технологийн чиглэлээр ямар шинэ дэвшилтэт ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

Бид хот хоорондын ачаа тээврийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, хямд хүргэх боломжийг бүрдүүлэх, ачаа, барааг цахим хэлбэрээр захиалах, хүлээж авах, бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор  “Ворлд инновэшн” ХХК-тай хамтран “Ачаа тээврийн цахим систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн зорчигч тээвэр, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын системүүдийг нэмэлтээр хөгжүүлж стандарт, олон улсын чиг хандлагад нийцсэн хөгжүүлэлтийн ажлыг хийж байна. Дээрх системүүд бүгд өөр хоорондоо уялдаа холбоотойгоор ажиллаж байгаа бөгөөд цаашлаад төрийн байгууллагуудтай ХУР системээр мэдээлэл солилцох замаар нэг баазад тулгуурлан иргэдэд ойрхон төрийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Тухайлбал, төлбөр тооцоо, тээврийн нэгдсэн систем, мэргэшсэн жолооч, авто үйлчилгээ, е-сервис, статистик тайлангийн нэгдсэн системүүдийг шинээр хөгжүүлэлт хийж, тасралтгүй шинэчлэн сайжруулж байна.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.