Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

Осолд орсон машины импортыг дөрөвдүгээр сарын 1-нээс хязгаарлахаар болжээ



Сүүлийн жилүүдэд Монгол Улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслүүдэд эвдрэлтэй, осолд орсон суудлын автомашины эзлэх хувь өсөж, тэдгээр эвдрэл, гэмтэлтэй тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсний дараа борлуулах явдал ихэссэн. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тус журмын өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Япон улсын Авто үнэлгээ, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд Япон Улсаас импортоор орж ирж буй авто машинд техникийн хяналтын үзлэг хийсний дараа Монгол Улсад экспортлох юм. Ингэснээр авто машины мэдээллийг ил тод, нээлттэйгээр мэдээллийн нэгдсэн санд байршуулж, ард иргэд өөрийн сонирхож буй авто машины арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг авах боломжтой болох ажээ. Хэрэглэгч автомашины нөхцөл байдлыг тодорхой мэдснээр тохиромжтой үнээр худалдан авах нөхцөл бүрдэж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг, хувийн өмчийг хамгаалах, зам, тээврийн осол буурахад бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.