Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

Ангилал тогтоолгох байгууллагад тавигдах шаардлага



Ерөнхий шаардлага

  • Нутаг дэвсгэрийнхээ бүртгэх байгууллагад тогтоосон журмын дагуу бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, эрхлэх ажил үйлчилгээний нэр, төрөл, үйл ажиллагааг тодорхой заасан байх;
  • Эрхлэх ажил, үйлчилгээ нь хүрээлэн буй орчин, оршин суугчдад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй, галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан, хөдөлмөрийн эрүүл ахуй, тав тухтай ажиллах орчин нөхцөл бүрдүүлсэн байх;
  • Техникийн аюулгүй ажиллагаа, үйлчилгээний соёл, ариун цэвэр, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын заавар, журам тогтоож мөрдүүлсэн байх;
  • Авто үйлчилгээ эрхлэгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга байгууламж, зогсоол талбай, технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжид тавигдах шаардлага

  • Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж түүний инженерийн шугам сүлжээ нь авто үйлчилгээний үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай БНбД31-03-03 “Олон нийт, иргэний барилга”, БНбД32-04-06 “Хот суурины гудамж талбайн төлөвлөлт”-д заасан норматив шаардлагыг хангасан хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах, агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах систем, галын аюулгүйн багаж хэрэгслээр бүрэн хангагдсан, тэдгээр нь хэвийн ажиллагаагатай байна.
  • Галын аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу, цэвэр, бохир усны системд холбогдсон эсвэл тусгай байгууламжтай байна.
  • Ажилчдын хувцас солих болон амрах байр, бие засах, гар угаах газартай байна.

Зогсоол талбайд тавигдах шаардлага

  • Зогсоол талбай нь MNS5342:2007 стандарт, автотээврийн ажил, үйлчилгээ явуулах барилга байгууламж нь БНбД31-03-03, БНбД32-04-06 норм дүрмийн шаардлагын дагуу автомашин тавихад зориулж тэгшилж цардсан байна.
  • Автотээврийн ажил үйлчилгээ явуулах БНбД31-03-03, БНбД32-04-06 заасан норматив шаардлагын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан автомашины болон явган хүний замтай байх;
  • Автотээврийн хэрэгсэл байрлах зогсоолын байрлалыг цагаан зураасаар, аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглэж, зориулалтын зогсоолоос бусад газарт автотээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно.

Технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд тавигдах шаардлага

  • Авто үйлчилгээний байгууллага нь тухайн ажил үйлчилгээний технологийн картад тусгагдсан тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.
  • Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглол зэрэг нь тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагаар шалгаж баталгаажуулсан байна.
  • Суурин ба зөөврийн тоноглол нэг бүрт техник ашиглалтын бүртгэлийн дэвтэр хөтөлж, аюулгүй ажиллагааны заавартай байна.

Ажлын байранд тавих шаардлага

  • Ажлын байранд тухайн ажилбарыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гаргасан ажиллах талбай, гэрэлтүүлэг, дулаацуулга, агааржуулалт, дуу чимээ, тоосжилт, чийгшил зхэвийн хэмжээнд байна.
  • Технологийн картын дагуу шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон галын аюулгүйн анхааруулах тэмдэг, санамжийг тавьсан байна.
  • Автомашины агрегат, зангилаа, систем эд ангийг задалж, засвар хийх нөхцөлд технологийн угаалга, тосгүйжүүлэх ажилбарыг заавал хийж гүйцэтгэсэн байна.

Хүний нөөцөд тавих шаардлага

  • Авто үйлчилгээний байгууллагын захирал, менежер нарын аль нэг нь автотээврийн дээд боловсролтой, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан байна.
  • Засвар үйлчилгээ хариуцсан инженер нь автотээврийн механик инженерийн мэргэжилтэй, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, засвар үйлчилгээ хийх талаар өндөр ур чадвар, дадлага туршлагатай, засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техник, стандарт болон бусад баримт бичгийг судалж мэдсэн байна.
  • Засвар, үйлчилгээний механик нь автотээврийн хэрэгслийн бүх төрлийн хийц загварыг оношлогооны тоног төхөөрөмж ашиглан оношлох, засварлах мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай, техникч-механикч мэргэжилтэй, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, засвар үйлчилгээ хийх талаар өндөр ур чадвар, дадлага туршлагатай, засвар, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологи ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга техник, стандарт болон бусад баримт бичгийг судалж мэдсэн байна.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.