Холбогдох утас: 70070013, 1900-1234

   Нэвтрэх
Нүүр | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ |   ХУУЛЬ ЭРХЗҮЙ   | АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ | АНГИЛАЛ ТОГТООЛГОХ

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ”- ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ



Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас зарласан “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан доор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг  Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээг   2019 оны 04 дүгээр сарын 06-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, Зам, тээврийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжийн  төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нар, холбогдох алба, нэгжийн удирдлагын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр семинар зохион байгууллаа.  

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд, Зам тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны дарга Л.Халтар семинарыг нээж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнийг дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар олгогдсон санхүүжилтыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах;
  • Ажил олгогч, ажилтны төлөөлөл, Үйлдвэрчний холбооны төлөөлөл бүхий хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллах
  • Ажиллагсадын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, үйлдвэрлэлийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлж, түүнийг бууруулах,  эрүүл аюулгүй, таатай ажлын орчинг бий болгохын төлөө салбарын удирдлагууд манлайлан ажиллах.

Семинарт       Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,“ЭС ЭФ СИ ЭС” ХХК-ийн төлөөлөл илтгэл тавьж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, осол зөрчил, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо (ISO 45001)-ны стандартын талаар мэдээлэл хийлээ.



[ « Өмнөх | Дээшээ | Дараах » ]



 

Бидний тухай


 
Холбогдох хаяг


 
Санал хүсэлт илгээх




Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм, захиргааны албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай”

Дэлгэрэнгүй »
  Хаяг: Чингисийн өргөн чөлөө -11,
Автотээврийн Үндэсний Төв

Утас: +976-70070013

И-мэйл: autoservice@teever.gov.mn
 
Таньд санал хүсэлт байвал бидэнд илгээнэ үү

 
Copyright @ 2022 АТҮТ ТӨҮГ - Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг Мэдээллийн Технологийн Хэлтэс.